3D кино бол орчин үеийн нэн шинэ үзвэрийн үйлчилгээ юм. Үүнийг бид ирээдүйн үзвэр ч гэж хүлээн авч болох юм. Өөрөөр хэлбэл ирээдүйд кино
үзвэр 3D технологид шилжих болно.Стереоскоп зурагнаас үүдэлтэй энэ технологи нь дүрсийг хоёр алслалтаар авдаг. Энгийнээр хэлбэл баруун ба зүүн талын нүдэнд тусах хоёр салангид дүрсийг тусгай проектр болон тусгай нүдний шилний тусламжтайгаар нэгтгэн харуулдаг онцлогтой.
Дүрсний нягтрал нь 4К.
Иймээс дүрсний маш нарийн нягтралтай тул аливаа дүрс бодитой, бас тухайн дүрсний орчинд нь орсон мэт харагддаг онцлогтой. 3D технологийг одоо үед маркетингийн зорилгоор зөвхөн кино үзвэрүүдэд гэлтгүй хурал цуглаан, үзэсгэлэн яармагуудад ашиглаж бас видео тоглоомуудад нэвтрүүлж байна.
1980-аад оны үеэс энэ технологи жинхэнэ утгаараа хөгжиж эхэлсэн гэж үздэг. Гэвч 2010 оныг хүртэл төгс утгаар нь 3D үзвэрийг үзэгчид төдийгүй кино үйлдвэрлэгчид турших боломжгүй байсан юм. Учир нь 3D кино бүтээх процесс нь асар өндөр өртөгтэй байдгаас гадна техникийн хүчин чадал нь дээд зэргийн байх шаардлагатай. Дөнгөж шинээр дэлхий нийтийн кино үзвэрт нэвтэрч байгаа энэ шинэ стандарт нь хараахан нэг форматад орж амжаагүй байгаа ч гэлээ дэлхийн ихэнх улсуудад энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг кино театрууд нээгдсээр байна. 1950-аад оны үед АНУ-ын зарим кинонуудыг үзэгчид 3ди-гээр үзэж байсан бөгөөл энэ үеийг 3D киноны алтан үе хэмээдэг. Дараагаар нь 1980-аад болон 90-ээд оны үеэр дэлхийн бусад улсуудад энэ технологи аажмаар нэвтэрч эхэлсэн. Энэ үеийн гол онцлог нь IMAX кино үзвэрийн үйлчилгээ болон Диснейн паркуудын шинэлэг үйлчилгээнүүд байсан юм. 2000-2009 онуудын хооронд улам эрчтэй хөгжих болж 2009 онд найруулагч Жэймс Камеруны Аватар киноны 3D танилцуулгын үеэр хүмүүс энэ технологийн гайхамшгийг шинээр мэдэрч кино үйлдвэрлэлд энэ технологи шинэ үеэ эхлүүлсэн гэж болох юм.
Eclipse method
Сүүдэрлэх аргын тусламжтай киног 3D хэлбэрээр гайхалтай мэлдрүүлж болно. Механик хөшигөн тохируулга бүхий нүдний шил нь гэрлийг хааж нээж, үзэгчийн нүдний хүлээн авах чадварт тохируулан гэрлийг шилэнд тусган оруулдаг. Нүдний дүрс шилний дэлгэцэн дээр тусмагц нүд бүр дээр тохируулга тусдаа хийгддэг. Тусгай проектр баруун ба зүүн талын дүрсүүдийг тусгаж эхэлмэгц шилэн дээрх хөшиг нээгдэж хаагдаж үзэгч дүрсийг хөрвүүлэн харж эхэлдэг байна. Товчхондоо тусгай проектор, нүдний шил хамтдаа зэрэг ажиллаж байж дүрсийг хөрвүүлэн 3 хэмжээстээр гаргадаг байна.
XpanD 3D кино үзэхэд зориулагдсан LCD шил.
Ийм шилээр дээр гөүүлсэн сүүдэрлэх аргын тусламжтай 3D киног илүү бодитой үзэх боломжтой.тус LCD шил нь завсартаа шингэн кристал бодис агуулсан байх бөгөөд дүрсийг хөрвүүлэх явцад гэрлийг нэвтрүүлэх боломжоор хангадаг.