Tuesday, March 29, 2011

Сайн харъя гэвэл

 Та нүдээ хэсэгхэн хугацаанд аниад үз дээ. Танд орчлон ертөнцийг харах нүдгүй бол яана гэсэн айдас төрдөг үү? Харааны хос эрхтэн маань хорвоо ертөнцийг танин мэдэх, түүний талаар төсөөлөл авахад хамгийн чухал үүрэгтэй. Хамгаас хайрлаж хамгаалж байх ёстой энэхүү хос эрхтэн өсөх насанд согог авч гэмтэх ч тохиолдол байдаг. Харааны эрхтний хамгийн чухал нь нүдний цөцгий агаад гадны дүрс нүдний эвэрлэгийн 130 сая мэдрэлийн эс дээр тусч пройекцлогдон буух дүрс тод байх уу бүдэг байх уу гэдгийг шийдвэрлэдэг байна. Нүдний болор булингартах, эвэрлэг гэмтэх зэргээс болж харж байгаа юмны дүрс бүдгэрдэг. Нүдээрээ бид алаг дэлхий өнгөөр хичнээн баян болохыг мэдэрдэг.
Ерийн хараатай хүн 150 өнгө ялгаж чаддаг байна. Гэхдээ бүх эрчүүдийн найман хувь, эмэгтэйчүүдийн 0.4 хувь нь өнгө ялгах чадвараа ямар нэг хэмжээгээр алдсан байдаг гэж Германы нэгэн сэтгүүлд дурджээ. Тэр ч бүү хэл дор хаяж 40 сая германчууд нүдний шил зүүж, гурван сая нь контакт линз хэрэглэдэг байна. Яг ийм тоо баримт манайд хараахан гараагүй байгаа ч сүүлийн жилүүдэд хараа нь муудаж шил зүүгчдийн тоо эрс нэмэгдэж байна гэж мэргэжилтнүүд үзэж байна. Энэ нь хувь хүний хэвшил болон байгаль цаг уурын нөлөө хэт их соёлжиж байгаатай ч холбоотой гэнэ. Нүдний шилтэй малчин гэж бид сонсоогүй. Нүдний шилтэй инженер л гэж дуулсан. Энэ нь монголчууд эрт дээр үеэсээ алсын барааг ширтэж малаа зүслэн тогтоодог байсантай холбоотой. Мэдээллийн эрин зуун гээд зурагт, компьютертай салшгүй нөхөрлөж яваа улс. Иймээс гайхамшигт хос эрхтэн мэлмийндээ тавих анхаарлаа улам сайжруулахыг захъя. Та одоо хараагаа нэг шалгаад үзээрэй. Магадгүй хараа тань муудсан ч тоолгүй явсаар байгаа бол яаралтай мэргэжлийн эмчид хандаарай!
Харааны чадвараа сайжруулах арга:
Нэг.
Ямар нэгэн хөдөлгөөнтэй зүйлийг толгойгоо хөдөлгөн дагуулан харж бай.



Хоёр. Найзуудтайгаа тоо юмуу үсгээр дугаарласан бөмбөгийг барьж тоглох.


Гурав. Хамгийн гол нь бөмбөгөн дээр байгаа тоо юм уу үсгийг заавал харж хэлээрэй.


Дөрөв. Нүдээ зөөлөн аниад аниастай чигээрээ нүдээ 4 зүгт эргүүлэх дасгал хий.


Тав. Өөртөө хамгийн ойр байгаа нэг цэгийг хэдэн секунд хараад тэр чигт байгаа хамгийн алсын цэгийг мөн хэдэн секунд харах дасгалыг тогтмол хий.