Thursday, March 31, 2011

Хамгийн богино домог үлгэр

-Хонин гүрвэл /1 өгүүлбэр/ Хонин гүрвэлийг зохиж алхад заавал гэдсээ дээшээ харуулж үхдэг
нь тэнгэрт зарга мэдүүлж, гэдсээ харуулж байгаа нь тэр гэнэ.

-Гурил /2 өгүүлбэр/ Эрт урьд цагт энэ дэлхийд өвөлдөө цасны оронд цагаан гурил ордог байжээ. Тэгтэл нэг эхнэрийн ганц хүү шээгээд түүнийг бузартуулсанд эх нь арчилж цэвэрлэсэн боловч энэ үеэс эхлээд гурилын оронд цас орох болсон гэнэ.

- Хөхөө /3 өгүүлбэр/ Хөхөө шувуу эрт урьд цагт хэн хүнтэй хамаагүй зугаацан явдаг нэг их завхай хүүхэн байж гэнэ. Бурхан багш тэрний явдлыг мэдээд энэ ер нь хүн болж таарахгүй юм байна гэж бодоод хөхөөг хүн биш шувуу болгосон гэнэ. Тийм болохоор хөхөө одоо болтол гаргасан өндөгөө өөрөө дардаггүй бусад шувууны үүрэнд аваачдагийн учир эрт цагт завхай явсны харгай гэдэг байна.

- Хүн хар гөрөөс /4 өгүүлбэр/ Эрт урьд цагт Хоримбай гэдэг нэг их баян хүн байж гэнэ. Тэр тамтаггүй харамч юм байжээ. Ядуу гуйлгачин хүнд юу ч өгөхгүй болохоор тэнгэр хилэгнэж, өөрий нь хүн хар гөрөөс гэдэг амьтан болгожээ. Тэгээд түүний нохойг нь чоно, хонийг нь аргаль, ямаааг нь янгир, тэмээгий нь хавтгай, адууг нь хулан болгоод зэрлэг тавьж гэнэ.